
Үүсгэн байгуулагдав.
“Монгол шоочид” баг нь 2016 оноос хойш 10 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон улсын стандартын дагуу бэлтгэл хийдэг мэргэжлийн шооны баг юм.
Манай багийн бүрэлдэхүүнд Монгол улсын аварга, Монгол улсын Рекорд эзэмшигчид, залуу авьяаслаг шоочид болон туршлагатай багш, дасгалжуулагчид багтдаг.
Cubeverse academy нь Монгол шоочид багийн багш, дасгалжуулагч нар ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх, танхимын богино болон урт хугацааны сургалтыг зохион байгуулах, танхимаар сургалт авах боломжгүй хүүхэд, залуусыг онлайн орчинд мэргэжлийн сургалтаар хангах зорилгоор үүсгэн байгуулагдаад байна.
Манай багийн үйл ажиллагаа тогтвортой, хүүхэд бүрт ээлтэй сургалттай.
Улсын рекордуудыг эзэмшдэг, Олон улсын чансаанд багтсан тамирчид төдийгүй WCA буюу Дэлхийн шооны холбооны албан ёсны тэмцээнүүдэд тогтмол оролцдог.
2016 оноос хойш 10+ жилийн түүхтэй, өнөө цагийн Монголын хамгийн том мэргэжлийн шооны баг юм.
Рубик шооны анхан, дунд шатны болон мэргэжлийн түвшний сургалтыг 13 жил хүртэлх хугацаанд шооны спортоор хичээллэж, 10 жилийн турш тасралтгүй заасан мэргэжлийн багш, дасгалжуулагч нарын удирдлага дор чанарын өндөр түвшинд зохион байгуулна.

Үүсгэн байгуулагдав.

Багийн 8 тамирчин 4 эцэг эхийн хамт анхны том тэмцээн болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцов. Багийн үүсгэн байгуулагч, ахлагч Б.Есүхэй 2х2х2 шооны Финалын шатанд шалгарахын зэрэгцээ Шилдэг оролцогчийн шагнал хүртэв. Багийн тамирчид шооны 9 төрөлд Монгол улсын 18 дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Багийн ахлагчийн хамт 4 тамирчин оролцож Монгол улсын 9 дээд амжилтыг шинэчлэн тогтоож 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв.

Монголд удаан хугацаанд албан ёсны тэмцээн зохион байгуулагдаагүй байсан бөгөөд 4 жилийн дараагаар анхны дэлхийн шооны албан ёсны тэмцээнд Монгол шоочид багийн тамирчид оролцож 4 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв.

Монгол улсын аварга шалгаруулах 2018 тэмцээнд Монгол шоочид багийн тамирчид оролцож 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв.

Монгол шоочид багийн үүсгэн байгуулагч Б.Есүхэй, багш дасгалжуулагч Б.Ууганбаяр, С.Бат-Эрдэнэ нар ОХУ-г зорив. Нийтдээ Монгол улсын 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 15 медаль хүртэв. Эрхүү хотод зохиогдсон Baikal Cubing 2018 тэмцээнд багийн ахлагч Б.Есүхэй түрүүлж, Томск хотод зохиогдсон тэмцээнд 2-р байр эзлэв.

3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж С.Бат-Эрдэнэ Мегаминкс шооны төрөлд 3 удаа Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

тэмцээн уралдаанууд цуцлагдав.

1 алт 3 мөнгө 8 хүрэл медаль хүртэв

MR Puzzle shop санаачлан Монгол шоочид баг хамтран албан бусаар анхны том тэмцээнээ амжилттай зохион байгуулав.

Монгол шоочид багийн 7 тамирчин амжилттай оролцов.

3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв.

MR Puzzle shop санаачлан Монгол шоочид баг хамтран жил бүр уламжлал болгон явуулдаг тэмцээнээ 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Тус тэмцээнийг Дэлхийн шооны холбоотой хамтран шооны 7 төрлөөр зохион байгуулав. Багийн тамирчид 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв.

3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв. Монгол шоочид багаас анхны Монгол улсын аваргаар Н.Гэгээнбилэг шалгарав. Б.Халиун Гурвалжин шооны нэг удаагийн улсын дээд амжилтыг 1.59 сек болгон шинэчлэв.

Малайз улсын Путражаяа хотод зохион байгуулагдсан ААШТ-нд Монгол шоочид багийн 7 тамирчин амжилттай оролцов.

БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан нээлттэй тэмцээнд Монгол шоочид багийн 7 тамирчин амжилттай оролцов. Багийн тамирчин Ж.Улсболд Цаган шооны төрөлд Мөнгөн медаль хүртэв. Гурвалжин шооны төрөлд Б.Халиун, Ташуу шооны төрөлд Б.Ууганбаяр нар Финалын шатанд шалгарав.

АНУ-ийн Сиатл хотод зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол шоочид багийн тамирчин Б.Мөнхтайван, М.Чингүүн нар амжилттай оролцов

3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв. Багийн тамирчин Ж.Улсболд Цаган шооны Монгол улсын дундаж дээд амжилтыг 3,55 сек болгон шинэчлэн тогтоов. Тус амжилт нь 2026 оны 02 сарын байдлаар Ази тивийн чансааны 19, Дэлхийн чансааны 109-р байрт эрэмбэлэгдэж байна. Багийн тамирчин Б.Халиун Гурвалжин шооны Монгол улсын дундаж дээд амжилтыг 1,77 сек болгон шинэчлэн тогтоов. Тус амжилт нь 2026 оны 02 сарын байдлаар Ази тивийн чансааны 14, Дэлхийн чансааны 54-р байрт эрэмбэлэгдэж байна.

MR Puzzle shop санаачлан Монгол шоочид баг, Дэлхийн шооны холбоотой хамтран 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулав. 6 төрлөөр зохион байгуулсан тус тэмцээнээс Монгол шоочид багийн тамирчид 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв. Багийн тамирчин Ж.Улсболд нь Ташуу шооны Монгол улсын дундаж дээд амжилтыг 3.02сек, Цаган шооны Монгол улсын нэг удаагийн дээд амжилтыг 2,86 сек болгон шинэчлэн тогтоов. Цаган шооны амжилт нь 2026 оны 02 сарын байдлаар Ази тивийн чансааны 23-р байр, Дэлхийн чансааны 153-р байрт эрэмбэлэгдэж байна. Багийн тамирчин Д.Мандах 2х2х2 шооны Монгол улсын дундаж дээд амжилтыг 1.86 сек болгон шинэчлэн тогтоов. Тус амжилт нь 2026 оны 02 сарын байдлаар Ази тивийн чансааны 145-р байрт эрэмбэлэгдэж байна.

10 жилийн хугацаанд Дэлхийн шооны холбооны албан ёсны тэмцээнүүдийн үндсэн төрлүүдээс 51 алт, 75 мөнгө, 81 хүрэл нийт 207 медаль хүртэж 8 төрөлд 35 удаа УЛСЫН ДЭЭД АМЖИЛТ-ыг шинэчлэн тогтоожээ. Энэ бүх амжилт маань багийн нийт тамирчид, дасгалжуулагч багш нар, эцэг эхчүүд та бидний 10 жилийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Тив, дэлхийн рекордууд бидний өмнө байна...
Хөгжих хүсэл эрмэлзэлтэй, тууштай, шаргуу хичээллэдэг хүүхэд бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй байна. Манай сургалтад хамрагдсанаар та олон төрлийн ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ: