Have a question?
Message sent Close

Mongolian Cubers Team

Бидний тухай

Үндэсний хэмжээний шилдэг тамирчдаас бүрдсэн "Монгол шоочид" баг

“Монгол шоочид” баг нь 2016 оноос хойш 10 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон улсын стандартын дагуу бэлтгэл хийдэг мэргэжлийн шооны баг юм.
Манай багийн бүрэлдэхүүнд Монгол улсын аварга, Монгол улсын Рекорд эзэмшигчид, залуу авьяаслаг шоочид болон туршлагатай багш, дасгалжуулагчид багтдаг.
Cubeverse academy нь Монгол шоочид багийн багш, дасгалжуулагч нар ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх, танхимын богино болон урт хугацааны сургалтыг зохион байгуулах, танхимаар сургалт авах боломжгүй хүүхэд, залуусыг онлайн орчинд мэргэжлийн сургалтаар хангах зорилгоор үүсгэн байгуулагдаад байна.

  • Бидний онцлох давуу талууд

    Манай багийн үйл ажиллагаа тогтвортой, хүүхэд бүрт ээлтэй сургалттай.

  • Манай багийн тамирчид

    Улсын рекордуудыг эзэмшдэг, Олон улсын чансаанд багтсан тамирчид төдийгүй WCA буюу Дэлхийн шооны холбооны албан ёсны тэмцээнүүдэд тогтмол оролцдог.

  • Бидний замнал

    2016 оноос хойш 10+ жилийн түүхтэй, өнөө цагийн Монголын хамгийн том мэргэжлийн шооны баг юм.

  • Хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын арга барил

    Рубик шооны анхан, дунд шатны болон мэргэжлийн түвшний сургалтыг 13 жил хүртэлх хугацаанд шооны спортоор хичээллэж, 10 жилийн турш тасралтгүй заасан мэргэжлийн багш, дасгалжуулагч нарын удирдлага дор чанарын өндөр түвшинд зохион байгуулна.

CubeVerse and Mongolian Cubers Team Timeline

Бидний сонирхлоороо нэгдэж нэг гэр бүл болсон 10 жил

Монгол шоочид баг

Манай шилдэг тамирчид

Болортуяа овогтой Халиун

Болортуяа овогтой Халиун

Гурвалжин (Pyraminx) шооны Монгол улсын РЕКОРД эзэмшигч
Б.Халиун нь 2026 оны 02 сарын байдлаар 4 удаа Монгол улсын Рекордыг шинэчлэн тогтоосон ба Гурвалжин шооны Монгол улсын Дундаж дээд амжилт (Average)-ыг 1.77sec, Монгол улсын нэг удаа эвлүүлсэн дээд амжилт (Single)-ыг 1.30sec-ээр эзэмшиж байна. 2024 оны Пираминкс шооны Монгол улсын ДЭД АВАРГА, 2025 оны Пираминкс шооны Монгол улсын АВАРГА
Даваасүрэн овогтой Мандах

Даваасүрэн овогтой Мандах

2х2х2 шооны Монгол улсын РЕКОРД эзэмшигч
Д.Мандах нь 2026 оны 02 сарын байдлаар 1 удаа Монгол улсын Рекордыг шинэчлэн тогтоосон ба 2х2х2 шооны Монгол улсын Дундаж дээд амжилт (Average)-ыг 1.86sec-ээр эзэмшиж байна. 2025 оны 2х2х2 шооны Монгол улсын ДЭД АВАРГА
Жавхлантөгс овогтой Улсболд

Жавхлантөгс овогтой Улсболд

Ташуу шоо (Skewb), Цаган шоо (Clock)-ны Монгол улсын РЕКОРД эзэмшигч
Ж.Улсболд нь 2026 оны 02 сарын байдлаар 3 удаа Монгол улсын Рекордыг шинэчлэн тогтоосон ба Ташуу шооны Монгол улсын Дундаж дээд амжилт (Average)-ыг 3.02sec, Цаган шооны Монгол улсын Дундаж дээд амжилт (Average)-ыг 3.55sec, Цаган шооны Монгол улсын нэг удаа эвлүүлсэн дээд амжилт (Single)-ыг 2.86sec-ээр эзэмшиж байна. 2024, 2025 оны Цаган шооны Монгол улсын АВАРГА
Наранчимэг овогтой Гэгээнбилэг

Наранчимэг овогтой Гэгээнбилэг

2024 оны Монгол улсын АВАРГА, 2х2х2 шооны Монгол улсын РЕКОРД эзэмшигч
Н.Гэгээнбилэг нь 2026 оны 02 сарын байдлаар 1 удаа Монгол улсын Рекордыг шинэчлэн тогтоосон ба 2х2х2 шооны Монгол улсын нэг удаагийн дээд амжилт (Single)-ыг 0.85sec-ээр эзэмшиж байна. 2023, 2024, 2025 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний 2х2х2 шооны төрөлд тус тус 3-р байр, 2024 оны Монгол улсын АВАРГА, 2025 оны Монгол улсын ДЭД АВАРГА
Танхимын сургалтад хамрагдсан
100 +
Онлайн сургалтад хамрагдсан
0 +
Зохион байгуулсан тэмцээн, эвент
0 +
Шооны сургалтын туршлага
0 жил

Taнд ч бас боломж бий!

Монголын шилдэг тамирчидтай хамтдаа хөгжиж, түвшин ахихад бэлэн үү!

Хөгжих хүсэл эрмэлзэлтэй, тууштай, шаргуу хичээллэдэг хүүхэд бүрт манай үүд хаалга үргэлж нээлттэй байна. Манай сургалтад хамрагдсанаар та олон төрлийн ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ:

  • Суралцах арга барилаа олно.
  • Зөв, цэгцтэй, системтэйгээр суралцахын давуу талыг мэдэрнэ.
  • Үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа хөгжихийн зэрэгцээ тэднээс суралцах, тэдэнд өөрийн мэддэг зүйлийг хуваалцах зэргээр нийгмийн харилцаанд эерэг хандлагатайгаар оролцож сурна.
  • Дэлхийн шооны холбооны албан ёсны тэмцээнүүдэд мэргэжлийн тамирчид, багш, дасгалжуулагчдын хамт оролцоно.
Бэлтгэлд нэгдэх
Lorem Ipsum is simply dumy text of the printing typesetting industry lorem ipsum.

Төлбөр хийх заавар

Банк: Хаан банк
Данс эзэмшигч: Б. Ууганбаяр
Төлбөр хийх данс: MN390005005688109180
Гүйлгээний утга: